гэр,орон сууцаа халаах аргууд
Хувийн байшингаа хэрхэн дулаанаар хангах нь миний баснэг бэрхшээл юм. Анх байшингаа барих үедээ түлшний эмнэлттэй зуух барих төслийн мэргэжлийн хүмүүсээр бариулж их л маадгар байлаа. 140 ш иоосго, элс , шар шавар , ус зэргийг бэлтгэсэнээ эхнэр бид 2 сайн санаж байна. Ажлын хөлсөнд 40000 төгрөг өгсөн юм даг. 2003-2004 оны үед бол их мөнгө л дөө. Уг пийшингээ бариулаад 3-4 жил борлж байтал туупуйн яндан нь салхинд унасан тул 2 м гаруй урт асбест труба авч суулгаад шилэн хөвөнгөөр ороож боосон юм. Ингээд байж байтал улсаас утаагүй зуух үнэгүй өгч түлш нь болох бондгор шахмал нүүрс(кокжсон нүүрс)ийг авч түлэхээр болж байтал түлш нь олдохоо байсан тул уг зуух манай манай амбаарт хэдэн жил хадаглагдаж байгаад 2011 онд мөн л улсаас туркийн зуух гэх өлзий зуухыг нэгдсэн журмаар тавихаар шийдвэрлэж манайх тавин хэдэн мянган төгрөгөөр тавиулж огт ашиглаагүй өмнөх зуухаа оронд нь өгч салж билээ..Гэтэл энэ зуух нь Бидний уламжлалт амьдрал нийцэхгүй маш хэцүү байна. Хоол хийж болохгүй. Дуртай цагтаа хоол унд унд бусад зүйлээ хийж болохгүй бас уламжлалт зуухаас ялгарах юмгүй бас л бэрхшээлтэй байна. Тэгэхээрх нь МҮЭТЗ, 100 айлын барилгын хааалтын компаниуд гээд яваагүй газаргүй тэнэсээр байж нэг халаах тень 75000 төгрөгөөр авч тавьсан боловч нэг улирал бололгүй шатсан тул одоо нам даралтын зуух сонирхох л үлдлээ. Гэтэл нам даралтын зуух бас л адилхан үйл ажиллагаатай тул бэрхшээлтэй хэвээр байх бололтой. Тэгээд ямар арга чарга байгаа талаар санал бодлоо хуваалцааар энэхүү өгүүлэлийг бичиж байна.
Одоогоор манайд нэвтэрч хэрэглэж байгаа халаалтын арга, системүүд:
1. Ердийн зуухууд
2. Пийшингүүд
3. Төслийн зуухууд
4. Нарны халаалтын систем
5. Намдаралтын зуухнууд
6. Шалны халаалтын систем буюу халдаг хулдаас
7. Цахилгаанаар халаадаг системүүд
8 Дизель түлшээр халаадаг төхөөрөмж
Ийм олон халаадаг зуух, пийшин, системүүд байгаа боловч тогтмол дулаантай байнга халаалттай орхичих төхөөрөмж тэй тааралдахгүй л байна. Ядаад 7 хоног залгаатай орхичихмоор байна. Бас түлээ нүүрстэй зууралдмааргүй байна. Санал сэтгэгдэлээ бичээч олон түмэн минь.
Одоогоор манайд нэвтэрч хэрэглэж байгаа халаалтын арга, системүүд:
1. Ердийн зуухууд
2. Пийшингүүд
3. Төслийн зуухууд
4. Нарны халаалтын систем
5. Намдаралтын зуухнууд
6. Шалны халаалтын систем буюу халдаг хулдаас
7. Цахилгаанаар халаадаг системүүд
8 Дизель түлшээр халаадаг төхөөрөмж
Ийм олон халаадаг зуух, пийшин, системүүд байгаа боловч тогтмол дулаантай байнга халаалттай орхичих төхөөрөмж тэй тааралдахгүй л байна. Ядаад 7 хоног залгаатай орхичихмоор байна. Бас түлээ нүүрстэй зууралдмааргүй байна. Санал сэтгэгдэлээ бичээч олон түмэн минь.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
